Пёнчаны олимпийн үеэр тамирчдад 110 мянган ширхэг бэлгэвч тараана

Дэлхий / Time Admin
2018 оны 02 сарын 06

Пёнчаны Өвлийн Олимпийн наадмыг зохион байгуулагчид 110 000 ширхэг бэлгэвчийг нь тамирчдад тараана гэж CNN мэдээллээ.

Олимпийн надмын үеэр тамирчид голдуу фитнес төв, кафе, хэвлэл мэдээллийн төв болон сүсэг бишрэлийн газруудад хамтдаа цагийг өнгөрөөж хөгжилддөг. “Тамирчдын тосгон” буюу “Олимпийн тосгон” гэж нэрлэдэг Олимпийн тамирчдын байрлах хотхонд Олон улсын шуудангийн үйлчилгээнээс эхлээд цэцгийн дэлгүүр хүртэл тэдний тав тух, эрэлт хэрэгцээнд нийцэх бүхий л зүйлсийг хангаж өгдөг байна. 

Олимпийн наадамд 90 орны 2925 тамирчин оролцох бөгөөд нэг тамирчинд 37 бэлгэвч ногдож байна. Хоёрхон долоо хоногийн турш үргэлжлэх Олимпийн турш нэг хүнд түгээх бэлгэвчний тоо хэтэрсэн эсэх талаар зарим эх сурвалж онцолжээ.

Тамирчдаас гадна хэвлэл мэдээллийнхэн болон үзэгчдэд ч бэлгэвч үнэгүй тараах юм байна. Мөн жирэмслэлтээс хамгаалах бусад хэрэгслийг тараах аж. 

Өнгөрсөн жилийн өвлийн олимпийн наадмын үеэр тамирчдад 10 000 гаруй бэлгэвч тарааж байжээ. Тухайн үед Олимпод 2100 гаруй тамирчин оролцож байсан юм. 2016 оны зуны Олимпийн үеэр Рио дэ Жанейрод ирсэн тамирчдад 450 000 ширхэг бэлгэвч тараасан нь нэг хүнд  42 бэлгэвч ногдож байжээ.