Тамирчдын хувцас сет нь 1 сая 110 мянган төгрөгийн үнэтэй

Спорт / Time Admin
2018 оны 02 сарын 05

БНСУ-ын Пёнчан хотноо Өвлийн XXIII олимпын наадам энэ сарын 9-нд буюу баасан гарагт нээлтээ хийнэ. Наадамд спортын 15 төрлөөр 92 орны 3000 гаруй тамирчид өрсөлдөнө. Манай улсаас ОУХМ Б.Ачбадрах, ОУХМ Ч.Отгонцэцэг нар гүйлтийн цанын төрөлд оролцохоор эрхээ баталсан билээ.

Харин эдгээр өдрүүдэд сошиал ертөнцөд Монгол Улсаа төлөөлөн оролцох баг тамирчдын хувцсыг олон нийт шүүмжилж байна.

Энэ талаар Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц “311 сая гэдэг бол манай байнгын болон байнгын бус шигшээ багийн тамирчин, дасгалжуулагч нарын 280 орчим хүний хувцасны төсөв. Сэтэнд куртка,зузаан хувцас,нимгэн хувцас,пүүз,цүнх,малгай,бээлий ороолт зэрэг багтсан болно. Нимгэн хувцас ,пүүз Joma брэндийн. Бусад нь бүгд үндэсний үйлдвэрлэл” хэмээжээ.

Тэгэхээр нэг сет хувцасны үнэ 1 сая 110 мянга орчим төгрөг болж байна. Үнэ мөнгө, өнгө үзэмжийн тухайд олон нийт шүүмжилж байгаа. Харин гол асуудал нь 10 ч хүрэхгүй тамирчин оролцох наадамд зориулан 280 хувцас хийсэн нь хачирхалтай.