Монгол охид хөгжөөн дэмжигчдийн олон улсын тэмцээнээс алтан медаль хүртжээ

Энтертайнмент / Time Admin
2018 оны 02 сарын 05

АНУ-д болсон Дунд сургуулийн хөгжөөн дэмжигчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын баг тамирчид амжилттай оролцож медаль хүртжээ.

Манай улсаас Галт шувуу бүжгийн хамтлаг 13 хүний бүрэлдэхүүнтэй оролцсон бөгөөд “Highkick” бүжгийн төрөлд I байр, “Freestylepom” төрөлд II байр, багийн нийлбэр оноогоор 6 дугаар байранд оржээ.