Өсвөрийн хөгжөөн дэмжигчид ДАШТ-д амжилттай оролцлоо

Спорт / Ч. Энхбат
2018 оны 02 сарын 06

АНУ-ын Флорида мужид энэ сарын 2-4-ний хооронд Дунд сургуулийн хөгжөөн дэмжигчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. 10 улсын баг тамирчид оролцсон тус тэмцээнд манай улын тамирчид тун амжилттай оролцож алт мөнгөн медалийн эзэд болсон байна.  

Дөрвөн өдрийн турш зохион байгуулагдсан тус тэмцээнд манай улсаас Галт шувуу бүжгийн хамтлаг 13 хүний бүрэлдэхүүнтэй оролцсон байна. Өсвөрийн дэлхийн шилдгүүд цугласан Флорида-гийн тайзнаас манай дэмжигчид Хайкик бүжгийн төрөлд 1-р байр, Фрийстайл пом төрөлд 2-р байр эзэлж багийн нийлбэр оноогоор 6-р байранд оржээ.

Хөгжөөн дэмжигчдийн спортыг хөгжүүлэх зорилгоор 2010 онд анх Галт шувуу бүжгийн хамтлаг байуулагдсан бөгөөд өнгөрсөн хугацаанд олон улсын чанартай томоохон тэмцээн уралдаануудад удаа дараа оролцож байсан юм. Мөн Монголын Хөгжөөн дэмжигчдийн бүжгийн холбоог байгуулж, бүжгийн сургалтыг дэргэдээ явуулан ажилласнаар ДХДХ-ны 100 дахь гишүүнээр элсэн орсон байна. Бяцхан хөгжөөн дэмжигчдийн баг тус тэмцээнээс өмнө өнгөрсөн оны 10 дугаар сард Япон улсад болсон олон улсын нээлттэй тэмцээн оролцож амжилт дүүрэн ирснээс харахад энэ төрлийн спорт манай улсад хурдацтай хөгжиж байгаа илэрхий байна.