К.Зеедорф Испанийн Департиво Ла Корунаг дасгалжуулна

Спорт / Ч. Энхбат
2018 оны 02 сарын 06


Дэлхийн топ багууд бүрэлдэхүүнээ шинэчилж дууссан бол одоо бүтэц бүрэлдэхүүндээ анхаарч эхлэлээ. Өнгөрсөн шөнө Голланд домог Кларенс Сийдорфийг Департиво Ла Коруна эгнээндээ нэгтгэж уураг тархиараа сонголоо. 

Голландын Аяакс, Реал Мадрид, Эй Си Милан болон Голландын шигшээ багийн хагас хамгаалагч асан Кларенс Сийдорфийг Испаний баг өнгөрсөн шөнө албан ёсоор танилцууллаа. Департиво Ла Коруна Премьера дивизионы өнгөрсөн тойрогт Реал Сосьедадад 5:0-ийн харьцаатай ялагдал хүлээснээр дасгалжуулагч Кристобал Паррало-г ажлаас нь чөлөөлсөн. Тэд Ла лигийн сүүлийн 7 тойрогт дараалан ялагдал хүлээж хүснэгтийн релегацын бүс буюу 18-р байранд бичигдэж эхлэсэн. Тиймээс энэ шийдвэрийг гаргахад багийн удирдлагуудад тун амар байсан юм. 2014 онд дасгалжуулагчийн карьераа Эй Си Миланаас эхлүүлж байсан Сийдорфийг сонгох болсон гол шалтгаан нь багийн бүрэлдэхүүнийг нэгтгэж, тоглогчдын уур амьсгалыг өөрчлөх гол зорилготой. Сийдорфийн хувьд Голланд, Испаний, Италийн дээд лигүүдэд түрүүлснээс гадна. Аяакс, Реал Мадрид-ын хамтаар нэг, Эй Си Миланы хамтаар хоёр удаа буюу нийт 4 удаа Аваргуудын лигийн дэлдэн чихт цомыг өргөж байсан юм. Мөн 41 настай энэ эрхэм 14 жилийн турш Голландын шигшээ багийн төлөө 87 тоглолтонд оролцохдоо 11 гоолыг бүртгүүлж байжээ.