Жулиан Ассанж Лондон дахь Эквадорын ЭСЯ-ыг орхих уу

Дэлхий / Э. Лхагважаргал
2018 оны 02 сарын 06

Викилийкс сайтыг үндэслэгч Жулиан Ассанж 2012 онд Эквадороос улс төрийн орогнол хүссэн. Тэр цагаас хойш Лондон дахь тус улсын Элчин сайдын яаманд хоргодож байгаа билээ. Түүнийг бэлгийн хүчирхийллийн хэргээр байцаахыг хүсдэг Шведэд шилжүүлэх шийдвэрийг Британийн шүүх гаргасан. Иймд Ассанж элчингийн байранд нуугдах болсон юм. Ж. Ассанж өөрийг нь Шведэд шилжүүлэх шийдвэр нь түүнийг цааш нь АНУ-д шилжүүлэх зорилготой гэж үздэг.

Британийн шүүгч өнөөдөр Жулиан Ассанжийг баривчлах зөвшөөрлийг цуцлах эсэх талаарх шийдвэрийг гаргах юм. Хэрвээ шүүх хурал амжилттай болвол Ж. Ассанж сүүлийн 6 жилд анх удаагаа Лондон дахь Эквадорын ЭСЯ-ыг орхих боломжтой гэж шүүгч хэллээ.

2017 оны тавдугаар сард Шведийн прокурорууд Ж. Ассанжийн эсрэг ял төлөвлөх боломжгүй гэж үзэж түүний эсрэг үүсгээд байсан хэргийг хаасан. Баривчлах зөвшөөрөл олгоогүй учраас өнгөрсөн сард Ассанжийн өмгөөлөгч Гарет Пьерс, түүний хэргийг хүчингүй болгохыг шаардсан юм.

Хэрвээ Ассанжийн давж заалдах шүүх хурал амжилттай болвол тэрээр бусад шалтгаанаар ЭСЯ-ндаа үлдэх замыг сонгож болзошгүй. Их Британийн Засгийн газар Ассанжид орогнол олгоогүйн учир нь АНУ түүнийг шилжүүлэн өгөхийг шаардаж, шахалт үзүүлнэ гэж эмээсэнтэй холбоотой. 2017 оны дөрөвдүгээр сард АНУ-ын ерөнхий өмгөөлөгч Жефф Сешнс, түүнийг нууцын зэрэглэлтэй материалыг Викилийкс сайтдаа нийтэлж, үндэсний аюулгүй байдалд хохирол учруулсан хэргээр баривчлах хэрэгтэй гэж мэдэгдсэн юм.