Нийслэлд ЯГ ОДОО гарч буй ҮЗЭСГЭЛЭНГҮҮД

Энтертайнмент / Time Admin
2018 оны 02 сарын 09

1. МУЭ-ийн гишүүн зураач Д.Соёлмаа, Ц.Дамдинбаяр, Ц.Давааням, Т.Баатарцогт нарын хамтарсан “Дөрвөн цаг” уран бүтээлийн үзэсгэлэн МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 3-10 хүртэл өдөр бүр гарч байна.

2. Ш. Чимэддорж, О. Энхтайван, Г. Мөнхболор, Ж. Болортүвшин, Ц. Даваажаргал нарын хамтарсан “Хөх тэнгэрийн дор төөрөгсөд /Lost In TNGRI/” уран бүтээлийн үзэсгэлэн өнгөрсөн сарын 26- наас энэ сарын 9-ний өдрүүдэд Art place 976- д гарч байна.

Тус үзэсгэлэн нь Венецийн дүрслэх урлагийн 57- р олон улсын биеннальд Монгол улсаа төлөөлөн оролцоод иржээ.

3. Жендэрт суурилсан хүчирхийллийн “ГИНЖИЙГ ТАСАЛ” сэдэвт гар зураг, зурагт хуудасны үзэсгэлэн энэ сарын 7-11 өдрүүдэд өдөр бүр 10-19 цагийн хооронд Bluemon Norphei art gallery- д гарч байна.

“Хөөрхөн зүрхнүүдийн аян” ТББ- ийн  “ГИНЖИЙГ ТАСАЛ” компанид ажлыг НҮБ- ийн хүн амын сан, Швейцарийн хөгжлийн агентлаг санхүүжүүлэн орон даяаар ахлах ангийн сурагчдын дунд зарласан ба нийт 150 гаруй бүтээл ирснээс 4 байр шалгаруулжээ. Аяны гол зорилго нь хүүхдүүдийн хүчирхийллийг харах өнцгийг бүтээлүүддээ тусгаснаар томчуудад нөлөөлөх, хүчирхийллийг таслах зогсоох мессеж өгөх гэнэ. Мөн тус байгууллагийн хамт олон “Pussy hat” гэх олон улсын нэршилтэй улаан малгайг өөрсдөө хийж үзэсгэлэнгийнхээ үеээр болруулж байгаа юм байна. Тус малгайг олон улсад өмсөн дэлхий нийтээр хүчирхийллийн эсрэг тэмцдэг гэжээ.

4. Уран бүтээлч Н. Сүхбүрэнгийн “Төөрсөн сүүдэр” бие даасан үзэсгэлэн өнөөдөр 18: 30-д Улаан гэр/Red GER/ art gallery-д эхэлнэ.

5. “Хятад оронтой учирсан нь” дижитал үзэсгэлэн 2018 оны 2 сарын 7- оос 9 ны хооронд Коропорэйт зочид буудалд гарч байна.

Зохион байгуулагч: БНХАУ- аас МУ- д суугаа Элчин сайдын яам, Улаанбаатар дахь Хятадын соёлын төв, Улсын гадаад соёл, бизнесийн төв/Шанхай/, Олон улсын өндөр технологийн соёлын тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн төв.

6. Өвөр монголын зураач багш Н. Солонгын “Морьтон заяа” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн 2018 оны 2- р сарын 1- ээс 10 ныг дуустал BUM. ART  gallery- д гарч байна.