Олимпийн туслах ажилтан Пинк-ийн дуугаар микрофон шалгав

Спорт / Ч. Энхбат
2018 оны 02 сарын 09

Өвлийн Олимпийн наадмын өмнө шигшээ багуудын хэвлэлийн бага хурлууд үргэлжилж байна.

Өнөөдөр Канадын эмэгтэйчүүдийн хоккейн баг хэвлэлийн бага хурал хийхээс өмнө туслах ажилтан Адам Кифер микрафон ажиллаж байгаа эсэхийг тун өвөрмөц байдлаар шалгасан байна. Ихэнх үед микрофоныг 1.2, 1.2 гэж шалгадаг бол энэ удаад тэрбээр дуучин Пинк-ийн Just give me a reason дууг сонгон дуулжээ.