Халуун үлээгч паар

Нийтлэл / ЗРМ За Рулём
2018 оны 02 сарын 09

Хөдөлгүүрийг асаахад цилиндрийн хөргөх цамцан дахь хөргөлтийн шингэн нь богино сэлгээ хийж, хөдөлгүүр халаагаад зогсохгүй салоны радиатороор дамжиж кабин халаадаг. Халуун үлээгч паар гэдэг нь тусдаа салангид систем учир хэд хэдэн эд ангиас бүрддэг. Үүнд, радиаторын хоолой, радиатор, агаар шүүгч, үлээлт тохируулагч, температур тохируулагч, хөргөх шингэний насос зэрэг орно.

Элэгдэл, гэмтлийн шинж: 

-Хүйтэн бүлээнээр үлээх, огт халахгүй байх. 
-Хянах самбараас хөргөлтийн шингэн алдагдаж байгаа нь харагдах, үнэртэх. 

Гэмтэл илэрсэн үед авах арга хэмжээ: 

1. Хөргөлтийн шингэн багассан л бол паар халуунаар үлээхгүй. Муу үлээгээд байвал доорх зүйлсийг шалгана: 
-Үлээгч сэнсний моторын гал хамгаалагч шатсан эсэх. 
-Үлээгч сэнсний мотор шатсан эсэх. 
-Шүүрээ солихгүй удсанаас болж бөглөрсөн эсэх. 
-Усны помп болон хөргөлтийн системийн холбоосоор антифриз алдагдаж, дундарсан эсэх. Термостат нээлттэй байрлалд гацсан бол хөдөлгүүр бүрэн халахгүй. 

2.  Салоны радиатор бөглөрвөл хөргөлтийн шингэний эргэлт зогсож паар хүйтэн бүлээнээр үлээнэ. Харин моторын радиатор бөглөрсөн тохиолдолд хөдөлгүүр халах, хянах дээр анхааруулах гэрэл асах, хөргөлтийн шингэн асгарах, буцлах үзэгдэл илэрдэг. 

3. Радиатор бөглөрвөл доорх зүйлстэй салшгүй холбоотой: 

Хөргөлтийн шингэнийг удаан хугацааны турш солихгүй явах. Хөргөлтийн шингэн хольж хэрэглэх. Авто химийн бүтээгдэхүүний зүй зохисгүй хэрэглээ.

АНХААРАХ ЗҮЙЛС 

• Хөргөлтийн шингэнийг бүрэн асгаж байж солих, өнгө холихгүй байх, хөргөх шингэнийг хөлддөггүй шингэнтэй холихыг хориглоно. 
• Жолооч нар хөргөлтийн шингэний алдагдсан хэмжээг тогтоолгүй шууд авто химийн бүтээгдэхүүн хэрэглэх нь олонтаа. Гэхдээ авто химийн бүтээгдэхүүн нь маш бага хэмжээний шүүрлийг л битүүлдэг болохоор цооролт их байвал засварын газарт үзүүлэх хэрэгтэй. Асгарсан тохиолдолд мөн ялгаагүй мэргэжлийн хүмүүст хандаарай.

Эх сурвалж: Зарулем сэтгүүл