Олимпт оролцох тамирчдыг дагалдаж явсан багт хэн хэн багтсан бэ?

Спорт / Ц. Анхзул
2018 оны 02 сарын 07

БНСУ-д зохиогдох өвлийн олимпт манай улсаас цанын спортын хоёр тамирчин оролцоно. Харин тэднийг дагалдан 30 гаруй хүн явсан гэх мэдээллийг БТСГ-ын дарга Ц.Шаравжамц хэвлэлд өгсөн нь шүүмжлэл дагуулаад байгаа юм. Тэгвэл тамирчдыг дагалдан явсан хүмүүсийн нэрсийг Монголын Үндэсний олимпын хорооны Нарийн бичгийн даргаас тодрууллаа. Баг 14 хүний бүрэлдэхүүнтэй явсан гэв. 

Тамирчид:

Б.Ачбадрах Гүйлтийн цанын тамирчин

Ч.Отгонцэцэг Гүйлтийн цанын тамирчин

Дагалдаж явсан:

Х.Хаш-Эрдэнэ цанын дасгалжуулагч

Д.Хишигжаргал Монголын цанын холбооны ерөнхийлөгч

Ч.Очирсүрэн Монголын цанын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга 

Ц.Цогзолмаа БСШУС-ын сайд

Н.Баярсайхан БСШУС-ын сайдын спортын зөвлөх

Д.Загдсүрэн Монголын үндэсний олимпын хорооны Ерөнхийлөгч

Э.Бадар-Ууган Монголын үндэсний олимпын хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга

Б.Бат-Эрдэнэ Монголын үндэсний олимпын хорооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн

Б.Баяртуяа Монголын үндэсний олимпын хорооны Гадаад харилцаа эрхэлсэн нарийн бичгийн дарга

А.Ундрал Монголын үндэсний олимпын хорооны Төсөл хөтөлбөр хариуцсан Нарийн бичгийн дарга