"Алдар"-ын сорилго барилдаанд улсын харцага, ахмад Б.Одгэрэл түрүүлэв

Зэвсэгт хүчний "Алдар" спорт хороо үүсч байгуулагдсаны 72 жилийн ой өнгөрсөн баасан гаригт боллоо. Анх "Цэрэг" нийгэмлэг нэртэйгээр 1946 оны хоёрдугаар сарын 2-нд үүсэн байгуулагдаж байсан түүхтэй. Түүхт ойгоо угтаж "Алдар" спорт хорооны дарга, дархан аварга, хурандаа Г.Өсөхбаяр ахмад буурлуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлж, хүчит 64 бөхийн барилдааныг анх удаа зохион байгуулав. "Алдар" спорт хороо болон Зэвсэгт хүчний ангиудад хамаарах улсын болон аймгийн цолтой 64 бөх барилдснаас Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн бөх, улсын харцага, ахмад Б.Одгэрэл түрүүлж, "Алдар" спорт хорооны бөх, улсын харцага, дэслэгч Б.Бат-Өлзий үзүүрлэв. Энэхүү барилдааныг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулах бөгөөд сар шинийн барилдааны сорилго болж буйгаараа онцлог юм. Барилдааныг Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж нарын албаныхан үзэж сонирхов.

Гурвын даваа

у/а Р.Пүрэвдавга- у/х М.Бадарч
у/х Б.Одгэрэл-а/н Б.Батхуяг
у/х Б.Бат-Өлзий- а/з Г.Хишигбат
у/н Ч.Баянмөнх-а/а Б.Батдорж
у/н Ц.Одбаяр- а/а Ш.Мөнх-од
у/н Б.Бадамсүрэн-а/а П.Батсүх
у/н Э.Даш-а/а Ч.Мөнхтогтох
а/з Э.Энх-Амгалан-а/з Ч.Эрдэнэсайхан

Дөрвийн даваа

у/а Р.Пүрэвдавга- а/з Ч.Эрдэнэсайхан
у/х Б.Одгэрэл-а/а Б.Батдорж
у/х Б.Бат-Өлзий- у/н Э.Даш
у/н Ц.Одбаяр- у/н Б.Бадамсүрэн

Тавын даваа

у/х Б.Одгэрэл-у/н Ц.Одбаяр
у/х Б.Бат-Өлзий- а/з Ч.Эрдэнэсайхан

Зургаагийн даваа
у/х Б.Одгэрэл-у/х Б.Бат-Өлзий