БНАСАУ Монгол Улстай уламжлалт харилцаагаа хадгалахаар зөвшилцлөө

Дэлхий / Э. Лхагважаргал
2018 оны 02 сарын 07

БНАСАУ болон Монгол Улс уламжлалт харилцаагаа сэргээн бататгахыг харилцан уриалж, гамшгаас урьдчилан сэргийлэх, хяналт тАВИХ талаар хамтран ажиллахаар зөвшилцсөн байна. БНАСАУ-ын гадаад хэргийн сайд Ри Ён Хо болон манай улсын Гадаад харилцааны сайд Д. Цогтбаатар нар даваа гарагт яриа хэлэлцээр хийсэн. Талууд, 70 жилийн өмнө тогтоосон дипломат харилцаагаа сэргээн бататгах талаар зөвшилцлөө гэж Солонгосын төв мэдээллийн агентлаг дамжууллаа.

Энэ үеэр, хоёр орны засгийн газрын төлөөлөгчид гамшгаас урьдчилан сэргийлэх, хяналт тавих талаар хамтын ажиллагааны ойлголцлын санамж бичигт гарын үсгээ зуралцжээ. 

БНАСАУ болон Монгол Улс нь 1940-өөд оны сүүлээс улс төрийн болон соёлын уламжлалт харилцаа тогтоож ирсэн. Монголын ЭСЯ Пхенъянд үйл ажиллагаа явуулсаар байгаа юм.

Цөмийн болон пуужингийн хөтөлбөрөөс нь үүдэж тус улсыг олон улсаас тусгаарлах гэсэн АНУ-ын хүчин чармайлтаас үүдэж БНАСАУ-ын гадаад харилцаа ерөнхийдөө хуучин Зөвлөлтийн орнуудад чиглэдэг юм.