Монголын баг тамирчдын туг өргөх ёслол зохион байгуулагдлаа

Спорт / Time Admin
2018 оны 02 сарын 08

"Пёнчан - 2018" Өвлийн XXIII олимпийн наадмын тамирчдын тосгон хоёрдугаар сарын 01-ний өдөр албан ёсоор нээлтээ хийсэн билээ.

Олимпийн наадамд оролцогч орон тус бүрийн "Тамирчдын тосгоны туг өргөх ёслол" өнгөрсөн даваа гарагаас эхлэн Ямайк, Бразил, Румын болон Бельги улсуудын ёслол эхлэн зохион байгуулагдсан аж. Харин өчигдөр 15:00 цагт Монголын баг тамирчдын туг өргөх ёслол "Пёнчан тамирчдын тосгон"-нд зохион байгуулагдлаа.

Ёслолд Монголын баг тамирчид, хүндэт зочдоор дагалдах зочдын хамт ОУОХ-ны хүндэт гишүүн Ш.Магван болон Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайд Б.Ганболд тэргүүтэй дипломат ажилтнууд оролцон хүндэтгэл үзүүлжээ.