Нууцаар оруулж ирсэн тансаг машинуудыг устгалд оруулав

Дэлхий / Э. Лхагважаргал
2018 оны 02 сарын 08

Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте олон сая еврогоор үнэлэгдэх тансаг машинуудыг олны нүдэн дээр устгав. 

Ерөнхийлөгчийн төлөөлөгч Хари Рок нэгэн зэрэг “бульдозердох” гэж буй 70 супер машиныг урдчилсан танилцуулсан. Эвдэлж устгасан машинуудын дунд BMW болон Мерседес Бенз, Lexus, Corvette Stingray зэрэг машинууд багтжээ. Мөн 196 000 еврогийн МакЛареныг сүйтгэсэн байна.

Гаалийн товчоо үүсгэн байгуулагдсаны 116 жилийн ойгоороо тээврийн хэрэгслийг хууль бусаар хил давуулахаас урьдчилан сэргийлэх үүднээс олон машиныг устгана гэдгийг өмнө нь Р. Дутерте хэлж байсан юм. Анхандаа ерөнхийлөгч Р. Дутерте, хилээр хууль бусаар нэвтрүүлсэн машиныг битүүмжлэхийг шаардаж, тэдгээр машинyудыг дуудлагаар худалдаалж, олсон орлогыг нь засгийн газарт нэмэлт орлого болгохыг үүрэг болгосон. Харин мягмар гарагт тэрбээр энэ мэдэгдлээсээ буцаж, “Хууль бусаар хил давуулагчид өөр хүнээр дамжуулан машинаа буцаан худалдаж авч байгаа тул машиныг дуудлагаар худалдах хэрэггүй. Харин нөхцөл байдлыг өөрчлөхийн тулд бульдозердох нь зүйтэй. Та нар машинаа хууль бусаар оруулсаар л бай. Харин би тэдгээрийг өдөр бүр бульдозердож устгах болно” гэжээ.