Сэрэмжлүүлэг: Салхины эрч секундэд 18-20 метр хүрч ширүүснэ

Нийслэл / Time Admin
2018 оны 02 сарын 08

-ЦАГ АГААР БОЛОН ЗАМЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭ-

Өнөөдөр Архангай, Төв аймгийн нутаг, Завхан, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн хойд, Булган, Сэлэнгийн өмнөд хэсгээр, Говь-Алтай, Өвөрхангайн нутаг, Баян-Өлгий, Баянхонгорын өмнөд хэсгээр цасан шуурга шуурч, салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ хэмээн УЦУОШГ-аас мэдээлжээ.

Автотээврийн үндэсний төвийн Хөдөлгөөний удирлагын хяналтын хэлтэс, Шуурхай ажлын хэсэг бэлэн байдалд ажиллаж байгаа бөгөөд улс, хот хооронд зорчигч тээврийн үйлчилгээнд явж буй тээврийн хэрэгслүүдэд 24 цагийн хяналт тавьж ажилаж байна.