ҮСБХ-ны наймааны цонх хаагдлаа

Спорт / Ч. Энхбат
2018 оны 02 сарын 09

NBA зурган илэрцүүд
Энэ тоглолтын өмнө NBA-ийн наймааны цонх өнгөрсөн шөнө албан ёсоор хаагдсан. Эцсийн мөчид багууд хэд хэдэн солилцоо наймаа хийхэд Клевеланд Кавалейрс идэвхитэй байж 6 тоглогчоо явуулсны тоонд Айзия Томас, Деррик Рөүз нар багтлаа. 

Өнгөрсөн шөнийн 4 цагт наймааны цонх хаагдахтай зэрэгцэн багуудын менежерүүд тун ачаалалтай ажиллаа. Тэр дундаа Клевеланд Кавалейрс багийн менежер Коби Алтманы хувьд бүр ч завгүй байсан юм. Юун түрүүнд тэд Айзия Томас болон Ченнинг Фрай нарыг 2018 оны драфтын эхний сонголтын эрхийн хамт явуулж Лос-Анжелес Лейкерс багаас Жордан Кларксон болон Ларри Нэнс нарыг эгнээндээ нэгтгэсэн юм. Үүний дараа 3 багийн дундах солилцоо явагдахад Кавс Юта Жазз-аас Родни Хүүд, Сакраменто Кингсээс Жеорж Хилл-ийг авсан. Харин хаад энэ наймаанаас Иман Шумперт, Жое Жоннсон нарыг авсан бол Жазз, Деррик Рөүз, Жай Кроудер нарыг эгнээндээ нэгтгэлээ. Эцэст нь тэд Дуэйн Уэйдийг хуучин багт нь буцааж ирэх жилийн драфтын 2-р тойргийн эрхийг авлаа. 

Өнгөрсөн шөнө Де Андре Жордан-ыг Лос-Анжелес Клипперс солилцоонд оруулах цуурхал явж байсан ч эцсийн дүнд тэрбээр багтаа үлдэхээр боллоо.