ШШГЕГ төсвийн орлогоо давуулан биелүүлсэн учраас Ц.Нямдорж сайдад машин авч өгчээ

Нийгэм / Time Admin
2018 оны 02 сарын 13

Ц.Нямдорж сайдын хэтэрсэн тансаглал

Хууль зүйн сайд Ц.Нямдоржийн ‘‘Lexus 570’’ машинтай холбоотой мэдээллийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж ШШГЕГ-аас хүссэн. Тэгвэл ШШГЕГ-аас тайлбарыг хүргүүлжээ.

Албан бичигт "2017 онд ШШГЕГ-ын төсвийн орлогыг 4801.8 сая төгрөг байхаар баталсан ч гүйцэтгэлээр 7617.2 сая төгрөг төвлөрүүлсэн. Тиймээс  Сангийн сайдын тушаалаар, орлогоос давсан дүнгээс 2447.2 сая төгрөгийн зарцуулах эрх өгсний дагуу  авто машин худалдан авах саналаа Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт хүргүүлсэн. Тус газрын даргын тогтоолоор машин худалдан авах зөвшөөрлийг олгосон. Зайлшгүй авах шаардлагатай хөрөнгө оруулалт тусгагдаагүй тул төсвөөс давсан орлогоор салбарын сайдад автомашин авсан. Дээрх шийдвэрийн дагуу худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулсан" гэжээ.

Тэгэхээр ШШГЕГ төсвийн орлогыг даван биелүүлсэн учраас Ц.Нямдорж сайдад шинэ машин авч өгсөн болж таарлаа.