Хааны хөдөлгүүр

Нийтлэл / ЗРМ За Рулём
2018 оны 02 сарын 13

Оросын эзэн хаан Николай II-ийн автомашин цуглуулгууд авто машин сонирхогчдын анхаарлыг татахгүй байхын аргагүй. Өнгөрсөн жил 110 жилийн ойн үеэр хааны төмөр хүлэгүүдийг олон нийтэлд үзүүлж, тусгайлан үзэсгэлэн зохион байгуулж байлаа. 

Европын эзэн хаадын дундаас хамгийн олон автомашинтай нь Николай II байсан юм. Тэрбээр төмөр хүлгүүдээ "хөдөлгүүр" хэмээн нэрлэж улс орноо "хөдөлгүүржүүлэх" тал дээр чанд бодлого боловсруулж байж. 


1907 оны «Делоне-Бельвиль»

Эзэн Хааны энэхүү цуглуулгыг хувьсгалын дараа Москва хот руу шилжүүлснээр нэрийг нь "Тусгай зориулалтын гарааш" хэмээн өөрчилжээ. ЗХУ-ийн үед хуучны эд анги, сэлбэгт хайхрамжгүй ханддаг байснаас тухайн үед ховордсон эд хогшил өнөө цагт асар үнэтэйд тооцогдож байгаа юм. 

Үзэсгэлэнгээр хааны хамгийн нандин Францын автомашин үйлдвэрлэгч Делон-Бельвиль, Оросын Руссо-Балт, тансаг Де Дион-Бутон, Benz болон Ford-ийн анхны загвар гээд нийт 30-аад автомашин танилцуулжээ.

Түүнээс гадна азаар хадгалагдаж үлдсэн гэрэл зураг, ном, сэтгүүл, автомашины өмсгөл, авто замын газрын зураг болон автомашины тоглоом зэрэг зүйлс ч байна. Тухайлбал, Эзэн хааны нэрэмжит  уралдааны медаль, одон тэмдэг нь хамгийн үнэ цэнэтэй эд хогшилд тооцогддог аж.


1911 оны «Русско-Балт тип К 12/20» 


1912 оны "Mercedes 50 HP"


1905 оны «De Dion-Bouton»
1912 оны «Peugeot Bebe»

Эх сурвалж: Зарулем сэтгүүл