Санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийг хэлэлцжээ

Эдийн засаг / Time Admin
2018 оны 02 сарын 13

Image result for монголбанк

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн ээлжит хуралдаан Сангийн яамны хурлын танхимд 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 13 цагт болж, дараах асуудлыг хэлэлцэв. Үүнд:

-“Монгол Улсын санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн 2018 оны төлөвлөгөө”-ний төсөл
-Монгол улсын мөнгөний болон хөрөнгийн зах зээлийн цаашдын хөгжилд өгөх зөвлөмж, хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний төлөвлөгөөний төсөл
-Хөрөнгийн зах зээл ба уул уурхай: Туршлага, Сорилт, Шийдэл
-Даатгалын салбарын эрсдэлийн удирдлага ба бүтээгдэхүүн хөгжил

Хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу (i) Монгол Улсын санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн 2018 оны төлөвлөгөө болон (ii) Мөнгөний болон хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг холбогдох санал, зөвлөмжийг тусган Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн сайд, Санхүүгийн зохицуулах хорооны даргын хамтарсан тушаалаар батлахаар тогтов.

Түүнчлэн даатгалын салбарын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Даатгалын тухай, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай, Жолоочийн даатгалын тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулахаар Санхүүгийн зохицуулах хороо болон Сангийн яамны хамтарсан ажлын хэсгийг байгуулах саналыг хуралдаанаар дэмжив.