Хойд Солонгосын 1200 орчим иргэн Монголд бий

Нийгэм / Time Admin
2018 оны 02 сарын 13

НҮБ-ын мэдээлж байгаагаар Хойд Солонгосын 1200 орчим иргэн Монголд ажиллах зөвшөөрөл олгожээ. Өнгөрсөн оны есдүгээр сарын 11-нд баталсан 2375 тоот тогтоолын төсөлд эл тоог дурджээ.

Монгол Улс БНАСАУ-ын иргэдэд ажиллах зөвлөөрлийг олгохдоо 2375 дугаар тогтоолын 17 дугаар заалтыг хатуу даган мөрдөж байгаа бөгөөд 

  • 2015 онд 3858
  • 2016 онд 2483
  • 2017 онд 2338 зөвшөөрөл тус тус олгожээ.

Харин 2017 оны арваннэгдүгээр сарын 11-нд Засгийн газраас зөвшөөрлийн тоог 1221 байхаар баталсан байна. 

2017 оны арванхоёрдугаар сард Хойд солонгосын хориг арга хэмжээг чангатгаж, тус улсын ажилчдыг улсаасаа гаргахыг шаардах болсон. Харин өнгөрсөн сард Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Хойд Солонгост айчлах үеэрээ найрсаг дипломат харилцаагаа үргэлжлүүлэхээ мэдэгдсэн билээ.