Ким Чен Ун БНСУ-д айлчилсан төлөөлөгчдөдөө сэтгэл хангалуун байна

Дэлхий / Time Admin
2018 оны 02 сарын 13

Related image

БНАСАУ-ын дээд  удирдагч Ким Чен Ун БНСУ-д айлчилж ирсэн төлөөлөгчдийн ажлын мэдүүлэлтийг сонсоод, Умард, Өмнөд Солонгосын эвлэрлийн хэлэлцээний орчин  бий болгож, үр дүнг хуримтлуулах талаар байр сууриа илэрхийлжээ. 

Юун түрүүнд Ким Чен Ун уулзалтад сэтгэл  ханамжтай байгаагаа илэрхийлж, “Дээд хэмжээний төлөөлөгчид зэрэг өвлийн  олимпод оролцсон БНАСАУ-ын айлчлалын багийг БНСУ-ын тал дээд хэмжээгээр  чухалчилж, чадахын хэрээр туслалцаа үзүүлсэн нь надад гүн сэтгэгдэл төрүүллээ. Үүнд баярлаж буйгаа илэрхийлье” хэмээн хэлсэн байна. 

Мөн Ким Чен Ун, “Өвлийн олимпийн үеэр Умард, Өмнөд Солонгосын хэлэлцээ хийх таатай орчныг бүрдүүлж,  идэвхтэй үр дүн хуримтлуулах нь чухал юм” гэжээ.