Христийн зургийг фотошопдсон эрийг 480 еврогоор торгов

Дэлхий / Time Admin
2018 оны 02 сарын 10

Испанийн 24 настай залуу Даниэль Серрано, Исүс Христийн зургийг фотошопдож инстаграмдаа нийтэлснээр “шашны эсрэг дайралт хийсэн” хэмээн буруутгагдаж 480 еврогийн торгууль хүлээлээ. 

2017 оны дөрөвдүгээр сард Даниэль Серрано, тухайн зургийг инстаграмдаа нийтэлж байсан юм. Христийн сүмийн ахан дүүс Серраног зургаа устгахыг шаардсан ч ямар ч хариу өгөөгүй тул шүүхэд өгсөн байна. Испанийн Хаэн хотын шүүх прокурорын газраас түүний үйлдлийг “Христийн нүүрийг эвгүй болгож өөрчилсөн, шашны эсрэг халдсан” гэж тодорхойлсон байна. 

Харин “Ардчиллын шүүгчид” нэртэй Испанийн холбооны төлөөлөгч Игнасио Гонзалез Вега, энэхүү ял нь хүний эрх чөлөөний хуультай зөрчилдөж байна. “Шашны эсрэг дайралт” хийсэн гэж шүүхээс ялласан Испанийн Үндсэн хуулинд үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх ёстой гэсэн заалт байдаг гэдгийг онцолжээ.