Улаанбаатарт -14 хэм хүйтэн

Нийгэм / Time Admin
2018 оны 02 сарын 11

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар хойноос секундэд 7-12 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр 20-25 градус, Дархадын хотгор болон Хүрэнбэлчир, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 13-18 градус, Алтайн өвөр говиор 3-8 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Ялимгүй цас орно. Салхи хойноос секундэд 6-11 метр, явган шуурга шуурна. 13-15 градус хүйтэн байна.