Сондгой дугаартай автомашинууд өнөөдөр хөдөлгөөнд оролцоно

Нийслэл / Time Admin
2018 оны 02 сарын 11

Өнөөдөр улсын дугаар нь сондгой тоогоор төгссөн буюу 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно. Сар шинийн баярын өмнөх хоёр долоо хоногийн амралтын өдрүүдэд автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга гаргасан байна. Автомашины улсын дугаарын сүүлийн оронгоор хязгаарлагдсан тээврийн хэрэгсэл дугаарын хязгаарлалтын өвлийн бүсчлэл дээр нэмэлтээр Саппоро төвийн уулзвараас Таван шарын уулзвар хүртэлх замд 10:00-20:00 цагийн хооронд автозамын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлана.