Ахлах тогоочийн заавраар: Медалойн стейк

“Ахлах тогоочийн заавраар” шоу нэвтрүүлгийн 12 дахь дугаарын зочноор эгэл жирийн жолооч, адуучин эрчүүдийг мэргэжлийн гал тогоонд урив. "Улаан баг"-аас ахлах тогооч Г.Мөнгөндолгио, Д.Батмөнх /Жолооч мэргэжилтэй/, "Хөх баг"-аас ахлах тогооч П.Ганбат, А.Мягмаржав /Адуучин/ нар оролцлоо. Өмнөх дугаарууд болон өмнөх дугааруудад хийсэн хоолны жорыг энд-ээс үзнэ үү.

Хоолны нэр: 
Дарсны сүмстэй үхрийн махан стейк, бяслагтай бууцайны хачир, парслины нухаш, амтласан хөц будаа


Орц:

Үхрийн нурууны цул 1000 гр
Үхрийн гол мах 1000 гр
Давс 5 гр
Хар пвор 5 гр
Цөцгийн тос 200 гр
Ганга шинэ 2 гр
Розмарин шинэ 2 багц
Хуурай улаан дарс 2 шил
Ягаан сонгино 400 гр
Бор элсэн чихэр 200 гр
Хатаасан цэцэг (гвоздик) 20 гр
Гурил 300 гр
Бууцай 600 гр
Пармизан бяслаг 200 гр
Зөөхий 180 гр
Ургамлын тос 200 гр
Сармис 100 гр
Парсли 300 гр
Тахианы шөл 400 мл
Сонгино 150 гр
Шар будаа 2 уут
Өндөг 4 ширхэг
Исгэгч 20 гр
Сүү 200 мл
Элсэн чихэр 120 гр
Хөц будаа 80 гр
Цагаан дарс 50 мл
Бор мөөг 60 гр


Хоол хийх арга:

Үхрийн гол мах эсвэл нурууны цул махыг хальснаас нь салгаад 2см, 3см зузаантай хувилан зүснэ. Бэлтгэсэн махыг давс, хар пвороор амтлаад хөргүүрт хийж 10-15 хором амт ортол байлгана. (Уутанд хийж болно.) Халаасан хайруулд хоёр талаас нь шараад 10 хором орчим амрааж хувилан хэрчиж болно. Парслиг угааж цэвэрлээд хярж хэрчээд, халаасан шөлөнд хийж зөөлөн галаар чанаж болгоод, гар холигчоор нэгэн жигд  болтол хутгаж нухаш бэлдэнэ. Угааж цэвэрлэсэн бууцайг ишнээс нь салгана. Сармсийг хярж хэрчээд халаасан тостой хайруулд хуурч бууцай, бяслаг нэмж давс, хар пвороор амтыг тохируулна. Улаан дарсыг сайтар халааж спиртыг ууршуулаад шарсан ягаан сонгино нэмж буцалгана. Элсэн чихэр, ганга өвс, розмарин, хар пвороор амтлана. Хөц будаагаар риззотта маягын хачир бэлтгэж болно.