Монголын мөсөнд авиралтын тамирчид багаараа дөрөвдүгээр байранд жагслаа

Спорт / Time Admin
2018 оны 02 сарын 12

БНСУ-ын Чонсон хотноо хоёрдугаар сарын 9-12-нд зохиогдсон Дэлхийн цомын IV цуврал тэмцээнд Монгол Улсын мөсөнд авиралтын шигшээ багамжилттай оролцож, багийн дүнгээр дөрөвдүгээр байранд жагсчээ.

Монгол Улсаас 7 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс Эрэгтэй хурдны төрөлд:

1. Сутайн бор клубын тамирчин Н.Хэрлэн - 2-р байр,
2. Хязгааргүйд мац клубын тамирчин Д.Энхбаатар - 3-р байр
3. Улаанбаатар аялагч клубын тамирчин Д.Отгонхүү - 5-р байр
4. Сутайн бор клубын тамирчин О.Сайханжаргал - 7-р байрт тус тус шалгарсан амжилттай өндөрлөлөө.