Монголын Таеквондогийн шигшээ багийн тамирчин П.Тэмүүжин алтан медаль хүртжээ

Спорт / Time Admin
2018 оны 02 сарын 12

"18th Asian Games Invitation Tournament" тэмцээнд Монголын таеквондогийн үндэсний шигшээ баг, Алдар спорт хорооны тамирчин П.Тэмүүжин - 68 кг жинд гайхамшигт тулаануудыг хийж Алтан медаль хүртсэнээр  энэхүү тэмцээнээс 1 алт, 2 хүрэл медаль хүртэж амжилт дүүрэн тэмцээнээ өндөрлүүллээ.

Баг тамирчдаа сайтар бэлтгэн тогтмол амжилт гаргаж буй Монголын Таеквондогийн Үндэсний шигшээ багийн багш, дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, Хур Ин Ён та нартаа Монголын нийт Таеквондочдынхоо нэрийн өмнөөс баяр хүргэж буйг хүлээн авна уу.