“Антонов АН-148” онгоц осолдсоны улмаас 71 хүн үрэгдэв

Дэлхий / Э. Лхагважаргал
2018 оны 02 сарын 12

Debris was found about 40 kilometers (25 miles) from Moscow's Domodedovo Airport on Sunday.
Москва хотын Домодедово олон улсын нисэх буудлаас хөөрсөн Оросын агаарын тээврийн “Антонов Ан-148” онгоц Москва хотын зүүн өмнөд хэсэгт 80 орчим км-т орших газарт осолдсон байна. Ослын улмаас онгоцонд зорчиж явсан 65 зорчигч болоод хөлгийн багийн 6 гишүүн бүгд амиа алджээ. 

Онгоц ням гарагийн 14 цаг 27 минутад Домодедово олон улсын нисэх буудлаас хөөрснөөс ердөө 4 минутын дараа радараас холбоо тасарчээ. “Флаитрадар 24” –ийн мэдээлснээр, Антонов Ан-148 онгоц Уралын нуруун дахь Орск хотыг чиглэн минутад 1000 метрийн хурдтай явж байсан аж. 

ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путин хохирогчдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлээд ослын шалтгааныг тогтоохыг холбогдох албаныханд үүрэг болголоо. Ослын шалтгаан одоогийн байдлаар тодорхойгүй байна. Цаг агаарын нөхцөл байдал, жолоочийн буруутай үйлдэл болоод техникийн гэмтэл зэрэг нь онгоцыг осолдоход хүргэсэн байж болзошгүй гэж албаныхан таамаглаж байна. Гэхдээ уг ослыг терроризмтай холбоотой гэж үзэхгүй байна. Онгоцыг 5000 цагийн нислэг үйлдсэн туршлагатай нисгэгч жолоодож явсан байна.

Аврах багийнхан болоод шинжээчид цасанд хучигдсан ослын талбайд ажиллаж байгаа бөгөөд одоогоор онгоцны нэг хар хайрцгийг сэргээгээд байгаа аж. 

More wreckage was found scattered across the snowy terrain.

“Саратов Эйрлаинс” нь Москва хотоос зүүн өмнө тийш 840 км-т оршдог Саратов хотод оршдог. 2015 онд хөлгийн багийн гишүүдээс өөр хүн бүхээгэнд орсон байсныг шинжээч нар тогтоосноор тус онгоцыг ОУ-ын нислэгийн үйл ажиллагаанаас хориглож байжээ. Тус компани энэ хоригийн эсрэг давж заалдсанаар 2016 онд хоригоос гарсан байна. “Саратов Эйрлаинс” компани голдуу Оросын хот хооронд болоод Армени, Гүрж улсуудад нислэг үйлддэг. 

Уг ослыг сүүлийн нэг жил гаруйн хугацаан дахь Оросын агаарын тээврийн анхны осол боллоо гэж эх сурвалж мэдээлж байна. 2015 оноос хойш тус улсад хоёр томоохон онгоцны осол болсон. 2016 оны 12 дугаар сарын 25-нд Ту-154 цэргийн нисэх онгоц жолоочийн буруугаас болж осолдсоны улмаас 92 хүн үрэгдсэн. 2015 оны 10 дугаар сарын 31нд Эйрбус Эй-321 онгоц террорист ажиллагааны улмаас Египетийн Синай хотод осолдсоноор 224 хүн үрэгдсэн.