Мэйведэр Макгрегор нар зургаар "тулалдав"

Спорт / Time Admin
2018 оны 02 сарын 12

Мэргэжлийн боксын супер од Флойд Мэйведэр, холимог тулааны тамирчин Конор Макгрегор нар дахин тулалдах тухай мэдээллийг батлах мэт үйлдэл өнгөрсөн амралтын өдрүүдэд болов.

Мэйведэр өөрийн жиргээ хуудсандаа Макгрегорыг тохойдож буй байдлаар фотошопдсон зургийг "Certified Killa vs Certified Bitch" хэмээх тайлбартайгаар оруулжээ.

Харин үүний хариуд Макгрегор "Жинхэн тулааны жинхэнэ тохой" хэмээх тайлбартайгаар өөрийн зургийг нийтэлсэн байна.

Дашрамд дурьдахад "Зууны тулаан" хэмээн нэрлэгдсэн тэдний тулаан мэргэжлийн боксын дүрмээр явагдаж, Мэйердэр техникийн нокаутаар ялж 300 сая ам.доллар өвөртөлсөн билээ. Тэгвэл энэ удаад тэднийг холимлог тулаанаар хоорондоо өрсөлдөнө гэх цуурхал тараад байгаа юм.