Хэн, юу тарааж явна

Нийгэм / Time Admin
2018 оны 02 сарын 12

УИХ-ын намрын ээлжит чуулган өндөрлөж, гишүүд сар шинийн босгон дээр тойрогтоо яаравчав. Тэд алтын төлийн эзэн, аварга малчины шагналыг гардуулахаас гадна гурил, будаа бэлэг сэлт ч тарааж яваа талаар олон нийтийн цахим хуудсуудад мэдээлжээ. Тухайлбал, УИХ-ын Ц.Гарамжав, М.Оюунчимэг, Б.Наранхүү, Ё.Баатарбилэг нар өндөр настнууддаа ГУРИЛ тараажээ. Ингээд гишүүд хаана, юу тарааж яваа талаарх мэдээллийг харцгаая.