Урин цаг ирж байна, машинаа асаах уу?

Нийтлэл / ЗРМ За Рулём
2018 оны 02 сарын 19

Зарим жолооч 11 дүгээр сараас эхлэн 2 дугаар сарын сүүл хүртэлх нийтдээ 4 сарын турш машинаа огт хөдөлгөж асаадаггүй юм. Тиймээс өвөл машинаа уналгүй тавьдаг жолооч нар юуг анхааралдаа авах ёстой вэ? 

ЗӨВЛӨГӨӨ-1

ЗӨВ ХАДГАЛСАН автомашин жилийн дараа ч асуудалгүй асдаг. Ингэхийн тулд:


1. Техник үйлчилгээнд оруулж тос, шингэнүүдээ солиулах.


2. Зад угаалгаж өнгөлгөө хийлгэх.


3. Аккумуляторыг нь авч дулаан газар хадгалах.


4. Дугуйнд даралт үүсэхгүйн тулд ивүүр хийх. 


5. Дотор байсан ч нимгэн хучлагатай, гадаа бол зөөлөн дотортой хучлагаар хучих.

НЭМЭЛТЭЭР 
Эдгээр зөвлөгөөг хэрэгжүүлснээр жилийн дараа аккумулятораа холбоод л санаа зовох юмгүй асаагаад явж болно.

ЗӨВЛӨГӨӨ-2

Харин эдгээр зүйлийг хийлгүй БУРУУ ХАДГАЛСАН БОЛ яах вэ гэж үү?

1. Гадаа хүйтэнд удаан хугацаанд хадгалсан бол +15-с дээш градустай газар 24 цаг байлгах. Дулаан газар руу оруулахдаа асааж болохгүйг анхаарна уу. Эсвэл дулаан хучлагаар хучна.

2. Тос, шингэн хэвийн байгаа эсэхийг шалгах. Үүнд моторын тосны түвшин, хөргөлтийн шингэн, кропны тос, гидр, тоормосны шингэн гээд бүгдийг нь нягталж нэмэхийг нь нэмээд солихыг нь солино.


3. Удаан хадгалсан хуруу зай ч ялгаагүй цэнэгээ алддаг учраас сайн аккумулятор хэрэглэх.
4. Угаалгын газраар бүтэн угаалгаж тоос шорооноос нь салгах. 

НЭМЭЛТЭЭР 
Хэрвээ ойрд унаагүй машин чинь нэг л гарт орж өгөхгүй байвал замаараа сервисээр орж үзүүлж болох юм. Дараа өвөл нэгдүгээр зөвлөгөөг дагаж мөрдөхөө мартуузай.

Нийтлэлч Х.Гантуул
Эх сурвалж: Зарулем сэтгүүл