Улаанбаатарт өнөөдөр 13 хэм хүйтэн байна

Нийслэл / Э. Сайнзаяа
2018 оны 02 сарын 20

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн цаг агаарын урьдчилсан төлвийг танилцуулж байна.

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

2018 оны хоёрдугаар сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хангай, Хөвсгөлийн уулсаар цас бударна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 20-25, Их нууруудын болон Дархадын хотгор, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын хөндий, Хүрэн бэлчир орчимоор 14-19, Эхийн голын Баянбүрд болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6, бусад нутгаар 8-13 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 11-13 хэм хүйтэн байна.

Өглөө 05.00 цагт Улаанбаатарт: 24 хэм хүйтэн, харьцангуй чийг 76 хувь, агаарын даралт 874 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.