Тав хүртлэх насны хүүхдийн 61 хувь нь Д витамины дутагдалтай

Нийгэм / Ц. Анхзул
2018 оны 02 сарын 23

ВИТАМИН Д –ИЙН ДУТАГДАЛ ТУЛГАМДСАН АСУУДАЛ БОЛООД БАЙНА

Гамшиг болсон утааны хор хохирол, иргэдийн амь насанд хэрхэн нөлөөлж байгааг судалгаа батлан харуулсаар байна. Ийм нөхцөлд амьдарч буй иргэд бид хоол хүнсээрээ дамжуулан шаардлагатай амин дэмээ авах учиртай. Харамсалтай нь бидний хүнсний хэрэглээнд цөөхөн бүтээгдэхүүн багтдаг. Тэгвэл  “Хүн амын хоол тэжээлийн байдал”-д хийсэн тавдугаар судалгааны дүн гарчээ. Судалгаагаар иргэд хоол хүнснээсээ шаардлагатай шим тэжээл, амин дэмийг авч чаддаггүй нь батлагдсан байна.

Бидний зонхилон хэрэглэдэг хүнс нь мах, гурил гэх боловч судалгаагаар буудайн гурилны хэрэглээ дангаараа 80 орчим хувийг эзэлж байгаа дүн гарчээ. Хүнсний ногоо, жимс жимсгэнэ, өндөг загасный хэрэглээ бага байгаагаас бид хүнснээсээ шим тэжээл, амин дэмийг авч чаддаггүй байна. Өөрөөр хэлбэл, иргэд төмөр, А, Д аминдэм, иод дуталд өртөж, илүүдэл жин ба таргалалтад дарлуулж байна. 

Судалгаагаар тав хүртлэх насны хүүхдүүдийн 26.6 хувь, жирэмсэн эмэгтэйчүүдийн 21.4 хувь нь цус багадалтай. Тав хүртлэх насны хүүхдүүдийн 61 хувь, жирэмсэн эмэгтэйчүүдийн 75 хувь нь Д витамины дутагдалтай нь тогтоогджээ. Харин илүүдэл жин, таргалалтын мэдээллийг та бүхэн дэлгэцнээс харж байна. 

5 хүртэлх насны хүүхэд    11.7% илүүдэл жинтэй    -
6-11 насны хүүхэд    22.2% илүүдэл жинтэй    6.4% тарган 
15-49 насны эхчүүд    46.2% илүүдэл жинтэй    16.5% тарган
15-49 насны эрэгтэйчүүд    48.8% илүүдэл жинтэй    14.6 % тарган

Хүнснээсээ шаардлагтай шим тэжээл, амин дэмүүдийг авч чадахгүй байгаа нь өрхийн эдийн засагтай холбоотой. Тиймээс олон төрлийн хоол хүнс хэрэглэхийг зөвлөхөөс илүүтэй олон найрлагат бичил тэжээлийг эм бэлдмэл, нэмэлт тэжээл хэлбэрээр хэрэглүүлэх шаардлага байгааг судлагааны баг дүгнэсэн байна.