Сард дунджаар 1000 орчим ажлын байр, албан тушаалын хөдөлгөөн хийгджээ

Улс төр / Time Admin
2018 оны 02 сарын 27

Төрийн алба намуудаас ангид болох уу

Төрийн албанд 2017 онд шинээр болон дэвшин, мөн сэлгэн томилогдсон 11115 хүний урьдчилсан мэдүүлгийг АТГ хянаж үзээд хариуг зохих байгууллагад нь хүргүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, 2017 онд 11 мянга орчим төрийн албан хаагчийн ажлын байранд ямар нэгэн шилжилт хөдөлгөөн хийгдсэн бөгөөд энэ тоог 12 сард хувааж авч үзвэл нэг сард дунджаар 1000 орчим ажлын байр, албан тушаалын хөдөлгөөн хийгдэж байна гэж ойлгож болох юм.