Ховд голын халиа гүйж, 8 айл усанд автжээ

Орон нутаг / Time Admin
2018 оны 02 сарын 26

Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Сул-Улаан багийн “Сул-Улаан” гэдэг газар /сумын төвд/ Ховд голын халиа гүйж голын эрэг дагуу нутагладаг 8 айлын байшин, гэр, хашаа усанд автжээ. Улмаар ОБЕГ-т дуудлага ирүүлж, тус аймгийн Онцгой байдлын газрын 9 алба хаагч, 1 автомашинтай, 110 км зам туулж 19:49 цагт очиж орон нутгийн 45 иргэн, 5 автомашинтай ажиллаж 1 айл өрхийг нүүлгэн шилжүүлсэн байна.