УИХ-ын хоёр гишүүн офшор дансаа АТГ-т мэдүүлжээ

Улс төр / Ц. Анхзул
2018 оны 02 сарын 26

АТГ-ын “Олон нийтийн төв” нээлтээ хийлээ

"Транспаренси Интернэшнл" байгууллагаас гаргасан судалгаагаар манай улс авлигын төсөөллийн индексээр 180 орноос 103-т жагссан. Энэ нь өмнөх оноос 16 байр ухарсан энэ үзүүлэлт бөгөөд “Авилгатай тэмцдэгч, хэрэгжүүлэх хуулийн зохицуулалт байдаггүй нь ийнхүү байр ухрах шалгаан болсон” хэмээн АТГ-аас онцоллоо.

Тухайлбал, Зам тээврийн хөгжлийн яамны албан тушаалтан тансаг зэрэглэлийн хотхонд 644.9 сая төгрөгөөр байр худалдан авчээ. Түүнийг АТГ-аас хууль бусаар хөрөнгөжсөн байх магадлалтай хэмээн шалгасан бөгөөд гурван шатны шүүх ч тогтоосон байна. Гэвч гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгийг нь хураах хуулийн заалт байхгүй учир гацаанд оржээ. Ийм шалтгаанаар АТГ 2018 он гарсаар дөрвөн албан тушаалтны хөрөнгийг хураах саналыг прокрорын байгуулагад хүргүүлээд байгаа юм.

Улсын хэмжээнд төрийн өндөр болон түүнтэй зэрэгцэх 40073 албан тушаалтан хөрөнгө орлогоо мэдүүлэх байсны 40067 нь хуулийн хугацаанд  мэдүүлгээ ирүүлжээ. Хууль зөрчин, хөрөнгө орлогын мэдүүлгээ ирүүлээгүй зургаан албан тушаалтныг СЕХ-ны гишүүн Б.Билэгт тэргүүлж байна.

Тэгвэл офшор бүс дэх хөрөнгөө АТГ-т мэдүүлсэн 17 төрийн албан тушаалтан байгаа бөгөөд үүний хоёр нь УИХ-ын гишүүн бол, нэг нь Монгол банкны албан тушаалтан гэдгийг АТГ-аас мэдээллээ.

Офшор бүсийг Засгийн газраас тогтоодог. 2017 оны арванхоёрдугаар сарын 6-нд 15 улсыг офшор бүсээр нэмж бүртгэсэн бөгөөд энэ өдрөөс хойш офшор бүс дэх дансаа мэдүүлэх тоолуур гүйж эхэлсэн. Тоолуурын цикл ирэх дөрөвдүгээр сарын 6-нд дуусах бөгөөд энэ хугацаанд мэдүүлгээ ирүүлэх учиртай.

Одоогийн байдлаар офшор бүсээс Монгол Улсад 4.5 сая доллар орж ирээд байгаа. Дөрөвдүгээр сарын 6-аас хойш офшор данс дахь мөнгөө оруулж ирэх бас нэгэн тоолуур гүйж эхлэх юм.