Тамирчнаасаа 12-16 сая төгрөг харамласан дарга нар “Пёнчан”-д зугаалж явна

Спорт / Н. Сугар
2018 оны 02 сарын 26

Дэмжих ёстой хүнээ дэмждэггүй атлаа хэдэн арваараа тэмцээнд дагалддаг дарга нарын талаар тамирчдын гэр бүл шүүмжилж байна. Тодруулбал, Залуучуудын өвлийн олимпын наадмаас алтан медаль авсан Б.Сумъяа 2017 онд болсон олон улсын гурван тэмцээнд амжилттай оролцож байж олимпын эрхээ авахаар байжээ. Гэтэл Б.Сумъяа тэмцээнд оролцох зардалгүйн улмаас олимпийн эрх авах тэмцээнүүддээ оролцож чадаагүйг аав Г.Буянтогтох халаглан ярьж байгаа юм.

2018 онд өвлийн олимп болно гэдгийг мэдсээр байж Боловсролын соёл шинжлэх ухаан спортын яам, Монголын тэшүүрийн холбоо хамгийн ирээдүйтэй тамирчнаасаа 12-16 сая төгрөг харамлажээ. Хэрэв Монгол Улсын рекордыг эзэмшигч, Залуучуудын өвлийн олимпын алтан медальт Б.Сумъяад улсаас 12-16 сая төгрөгийн зардлыг гаргаад өгсөн бол Пёнчаны наадамд Монголын бас нэгэн тамирчин оролцох байсан нь лавтай.

ЭРХ АВАХ ТЭМЦЭЭН

Тэмцээн зохиогдсон улс                                                  Зардал Оролцсон эсэх
Канад                                             8 сая төгрөг                                                       Тэмцээнд оролцож, Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоосон
Канад 6-8 сая төгрөг          Үгүй
АНУ 6-8 сая төгрөг Үгүй