Н.Батбаяр 2 тэрбум 54 сая төгрөгийн хохирол учруулжээ

Нийгэм / Ц. Анхзул
2018 оны 02 сарын 28

АТГ-аас авлига албан тушаалын хэргүүдийг шалгаж, он гарсаар 21 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.  

Шүүхэд шилжлэн хэргүүдийн холбогдогчдыг танилцуулбал, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр  улсад 2 тэрбум 54 сая төгрөгийн хохирол учруулсан, НЗДТГ-ын Санхүү, Эдийн засгийн асуудал хариуцсан орлогч дарга Н.Батаа төрийн 60 сая төгрөгийг зориулалт бусаар зарцуулсан, 700 гаруй сая төгрөгийн авилгын хэрэгт холбогдсон,  АТҮТ-ийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаяр бусдаас 54 сая төгрөгийн хахууль авсан, Батлан хамгаалах яамны сайдын нийгмийн асуудал хариуцсан зөвлөх Ж.Алтансүх бусдаас таван сая төгрөгийн хахууль авсан хэргүүдийг онцолж байна.

УЛСАД ХОХИРОЛ УЧРУУЛСАН ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТНЫ МЭДЭЭЛЭЛ   

Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр

Улсад 2 тэрбум 54 сая төгрөгийн хохирол учруулсан

НЗДТГ-ын Санхүү, Эдийн засгийн асуудал хариуцсан орлогч дарга Н.Батаа

700 сая төгрөгийн хахууль авсан, төрийн 60 сая төгрөгийг зориулалтын бус зүйлд зарцуулсан

АТҮТ-ийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаяр

54 сая төгрөгийн хахууль авсан

Батлан хамгаалах яамны сайдын нийгмийн асуудал хариуцсан зөвлөх Ж.Алтансүх

Таван сая төгрөгийн хахууль авсан