Эрдэнэтийн 49 хувийг төр өөртөө авсан тогтоол Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзжээ

Улс төр / Time Admin
2018 оны 02 сарын 28

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар УИХ-ын 2017 оны 23 дугаар тогтоол Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хэлэлцэж, дөнгөж сая цэцийн гишүүн Д.Сугар хуралдааны шийдвэрийг танилцууллаа.

Үндсэн хуулийн цэц дээрх асуудлаар хэлэлцэж "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн 49 хувийг төр өөртөө авах УИХ-ын 23 дугаар тогтоол нь Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзлээ. Учир нь "Монголын зэс корпораци" 49 хувийг худалдаж авахдаа Монгол Улсын хуулийг зөрчсөн тул өмчлөх эрх бүрдэх үндэслэлгүй байна хэмээн тайлбарласан юм.

Иргэн Р.Очирбал, Ч.Жадамба, Ж.Онон, Н.Нямжаргал нар  УИХ-ын 23 дугаар тогтоол Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзэж цэцэд гомдол ирүүлснээс ийнхүү Үндсэн хуулийн цэц хуралдсан. Цэцийн хуралдаанд УИХ-ыг төлөөлж УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Д.Цогтбаатар нар оролцож байгаа юм. Хуралдааны эхэнд асуудлыг урьдчилан шалгасан Цэцийн гишүүн Д.Сугар уг маргааны гол агуулга, түүнтэй холбоотой нотлох баримтыг танилцуулж хуралдсан юм.