Өлгийн төвд анх удаа "Майдар эргэх"зан үйл болно

Орон нутаг / Time Admin
2018 оны 03 сарын 01

Баян-Өлгий аймгийн Рашгэнпилэн хийдэд маргааш буюу шинийн 16-д шашны дэг ёс, зан үйлийн дагуу "Майдар эргэх" ёслол анх удаа болно. Мөн энэ үеэр эртний уламжлал ёсоор Урианхай сурын харваа болох юм байна. Баян-Өлгий аймаг олон ястны өлгий нутаг гэдгийг уншигч та бүхэн мэднэ. Гэвч тус аймагт монголчууд сүсэглэх Буддын тусгай хийдгүй байлаа. Харин өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Рашгэнпилэн хийдийн гэр дуганыг аймгийн дөрөвдүгээр багийн иргэн уран сийлбэрч Д.Төрмөнх өөрийн хөрөнгө оруулалт, ураар босгосон юм.