Эртний хэв шинжээ алдсаар байгаа тахилгын зан үйл хийх журам гаргана

Нийгэм / Н. Сугар
2018 оны 03 сарын 06

2017 онд Монгол улсын байгаль болон соёлын гурван өвийг юнескод бүртгүүлжээ. Дэлхийн өвийн жагсаалтад Дорнод аймгийн нурагт орших Дагуурын хээр тал, Соёлын биет бус өвд Уул овоо тахих зан үйл, дэлхийн дурсамж хөтөлбөрийн баримтат өвийн жагсаалтад Данжуурын боржин чулуун гэрэлт хөшөөг бүртгэжээ. Эдгээр өв соёлуудыг хайрлан хамгаалах үүрэг Монголчуудад оногдож байна.

Хамгийн анхаарал татаж байгаа өв бол уул овоо тахих зан үйл. Эрт үеэс эхлэлтэй зан үйлийг дэлхийн өвд бүртгэхийн тулд 7 жилийн хугацаа зарцуулжээ. Гэвч энэ зан үйл байгаль орчинд сөргөөр нөлөөлөх болоод удаж байна. Өөрөөр хэлбэл дэлхийд гайхагдах хэмжээнд үнэлэгдэж байгаа ёс заншил эртний хэлбэрээсээ гажсаар байгаа. 

Тиймээс холбогдох яам албан байгууллагууд уул овоо тахих ёсыг хэрхэн үйлдэх талаар тодорхой зөвлөмж, журам гаргах шаардлагатай боллоо. Өөрөөр хэлбэл сүсэг бишрэл гэхээсээ илүү мухар сүсэг болсон үйлдлийг зогсоож эртний хэлбэрийг сэргээнэ  гэсэн үг.