Гватемал Израйль дахь Элчин сайдын яамаа Иерусалим руу нүүлгэнэ

Дэлхий / Э. Лхагважаргал
2018 оны 03 сарын 06

Guatemalan President Jimmy Morales spoke at the AIPAC conference in Washington DC [Reuters]


АНУ ЭСЯ-аа нүүлгэн шилжүүлснээс хоёр хоногийн дараа Гватемалын ерөнхийлөгч Жимми Моралес мэдэгдэл хийж, Израиль дахь ЭСЯ-аа тавдугаар сард Иерусалим руу нүүлгэнэ гэж мэдэгдлээ.
Даваа гарагт Вашингтон хотод болсон Америкийн Израиль дахь Олон нийтийн харилцааны хорооны хурлын үеэр Жимми Моралес энэ тухай мэдэгджээ. Мөн тэрээр, “бусад олон орон энэ алхмыг даган дуурайна” гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.

Тавдугаар сарын 15-нд Палестинчууд “Накбагийн Өдөр” буюу 1948 оны Израиль-Палестиний дайны үеэр 700 мянган Палестинийг эх орноос нь хөөн гаргасан өдрийг тэмдэглэх юм. Харин тавдугаар сарын 16-нд ЭСЯ-ыг нүүлгэх аж. 

Жимми Моралес, АНУ-ын ерөнхийлөгч Д. Трампт талархлаа илэрхийлээд, түүний зоригтой шийдвэр нь биднийг зөв зүйл хийхэд уриалсан гэсэн байна. 

Д. Трампын засаг захиргаа өнгөрсөн оны 12 дугаар сард Иерусалимыг Израилийн нийслэл хэмээн хүлээн зөвшөөрч, өнгөрсөн хэдэн арван жилийн турш мөрдөж ирсэн Америкийн бодлогыг эвдсэн юм. Түүний уг шийдвэр нь Палестинчуудын бухимдлыг төрүүлж эсэргүүцлийн жагсаалд хөтөлсөн. Ингэснээр Д. Трампын уг шийдвэрийг дэлхий даяараа буруутгасан юм. 

Харин Гватемал уг шийдвэрийн эсрэг саналаа өгсөн улс орнуудын нэг бөгөөд Израилийг идэвхитэй дэмждэг юм. 

1980 оноос өмнө 13 улсын элчин сайдын яам Иерусалимд байрлаж байсан. Израиль улс Иерусалимыг “мөнхийн нийслэл” гэж зарласан хууль баталсны дараа НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл эдгээр улсуудыг Тель-Авив дахь ЭСЯ-даа нүүлгэн шилжүүлэхийг уриалсан юм.