Хатгал тосгонд хоёр машин мөсөнд цөмөрчээ

Орон нутаг / Time Admin
2018 оны 03 сарын 05

Image result for мөсөнд цөмөрсөн

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Хөвсгөл нуурын эрэг дээр Мөсний баяр арга хэмжээ болж, Улаанбаатар хот болон орон нутгуудаас тус нутгийг зорих хүмүүсийн тоо огцом нэмэгдсэн. Харамсалтай нь Хатгал тосгоны Эгийн голын эх гэх газарт хоёр автомашин цөмөрч, нэг хүний амь эрсдсэн муу мэдээ байна. Тодруулал:

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны “Эгийн голын эх” гэдэг газар /тосгоноос баруун урд зүгт 1 км-т/ “Ланд-200” загварын суудлын автомашин мөсөнд цөмөрсөн, дотор нь 1 цогцос байна гэсэн дуудлагыг 03.04-ний өдрийн 11:54 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 9 алба хаагч, Цагдаагийн газрын 7 алба хаагч, орон нутгийн 7 хүн, нийт 23 алба хаагч, 3 автомашинтай 07 цаг 40 минут ажиллаж, 12:50 цагт Улаанбаатар хотын харьяат иргэн Б /36 настай, эрэгтэй/-ийн цогцсыг, 20:46 цагт “Ланд-200” загварын суудлын автомашиныг татан гаргаж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны  “Эгийн голын эх” гэдэг газар /тосгоноос баруун урд зүгт 1 км-т/ Мөрөн сумын харьяат иргэн Н-ийн эзэмшлийн “Ланд-80” загварын суудлын автомашины мөсөнд цөмөрсөн тухай дуудлагыг 03.04-ний өдрийн 11:23 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 9 алба хаагч, Цагдаагийн газрын 4 алба хаагч, орон нутгийн 7 хүн, нийт 20 алба хаагч, 3 автомашинтай 6 км замыг туулан 11:32 цагт очиж, 01 цаг 16 минут ажиллаж, автомашиныг татан гаргаж, иргэн Н-д хүлээлгэн өгсөн.