Алтны “нинжа” нар нэгнийхээ аминд хүрчээ

Орон нутаг / Time Admin
2018 оны 03 сарын 07

Image result for хууль бусаар алт

Ховд аймагт хууль бусаар алт олборлож байсан иргэд хоорондоо зодолдож, нэгнийхээ аминд хүрсэн харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, “Булган сум Байтаг баг Цагаантолгой гэх газар гуравдугаар сарын 06-ны 03.00 цагийн үед хууль бусаар алт олборлож байсан иргэд харилцан зодолдож тус сумын иргэн "Б" /эр.40н/ 5 удаа хутгалуулж эмнэлэгт хүргэгдэн нас барсан, Дархан-Уул аймагт оршин суух "Б" /эр.30н/ эрүүндээ, "Г" /эр.29н/ эрүүндээ, "Э" /эр.37н/ гуяндаа 2, "О" /эр.37н/ цээжиндээ 2 удаа хутгалуулсан шархтай сумын эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байгаа хэргийг аймгийн цагдаагийн газар шалгаж байна.