Оросын цэргийн онгоц Сири улсад осолдов

Дэлхий / Э. Лхагважаргал
2018 оны 03 сарын 07

Image result for russia syria plane crash

Өчигдөр Оросын цэргийн нисэх онгоц осолдсоны улмаас хөлөг дээр байсан 32 хүн бүгд амь насаа алдсан гэж Оросын мэдээллийн агентлаг дамжууллаа.

Латакия муж дахь Хмеймум агаарын баазын ойролцоо болсон уг осолд 26 зорчигч болоод хөлгийн багийн 6 гишүүн амь үрэгдсэн байна. Харин Оросын батлан хамгаалах яам мэдээлэхдээ, техникийн асуудлаас үүдэж онгоц осолдсон байж болзошгүй гэжээ. Оросын ерөнхийлөгч В. Путин Хмеймум дахь агаарын баазад очсоны дараа тус улс Хмеймум агаарын баазаас цэргүүдээ татан гаргана гэдгээ мэдэгдсэн юм.