132 жилийн өмнөх захиатай лонх Австралийн эргээс олдов

Дэлхий / Э. Лхагважаргал
2018 оны 03 сарын 07

Одоогоос 132 жилийн өмнө Германы хөлөг онгоц руу шидсэн лонхыг саяхан нэгэн хос олсон байна. Тэрхүү лонхон дотор захидал хуйлан хийсэн байлаа. Уг лонх нь Австралийн баруун эрэг дээр шидэгдэн гарсан байжээ. 

Австралийн баруун хэсэгт орших Перт хотын хойд хэсгийн элсэн дээрээс нэгэн хос тухайн лонхыг олж илрүүлээд тус улсын далайн музейд дэлгэн тавьсан байна.

Тонъя Илмэн энэ талаар ярихдаа, би маш хачирхалтай зүйлийг олсон. “Уг элсэн манхан бол онгон зэрлэг. Тэнд хаа сайгүй хог новш байсан. Гэтэл тэр лонх яг хөл дор минь таарч анхаарал татсан” гэжээ. Лонхон доторхи цаасан дээр хөлгийн нэр болоод захиа бичсэнон сар өдрийг бичжээ. Баруун Австралийн музейн албаны хүн энэ талаар ярихдаа, “Бэхээр бичсэн цаасанд хангалттай мэдээлэл байсан учраас бид үүнийг Паулагийн сэтгүүлтэй шууд харьцуулах боломжтой байсан” гэжээ. 

1864-1933 оны хооронд Германы завиуд тэнгисийн урсгалыг танин мэдэхийн тулд олон мянган шилийг хөлгийн гадна шидсэн байна. Эдгээр лонхны нэгийг ийнхүү 132 жилийн дараа олсон нь энэ.