10.4 км дугуйн зам байгуулахад 300 саяыг зарцуулна

Нийслэл / Time Admin
2018 оны 03 сарын 12

Автомашины замын түгжрэл, агаарын бохирдолтой тэмцэх нэгээхэн арга хэмжээ нь автомашинаас татгалзаж унадаг дугуйн хэрэглээг нэмэгүүлэх явдал. Тиймээс ч сүүлийн жилүүдэд унадаг дугуйн зам байгуулах, дугуй унаж хэвших талаар уриалга гаргах мэтээр үе үеийн хотын дарга нар ажиллах болсон. Өдгөө Нийслэлийн Засаг дарга С.Батболдын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нийслэлийн нутаг дэвсгэрт дугуйгаар зорчих орон зайг нэмэгдүүлэх зорилгоор “Дугуйн зам” дэд хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгасан бөгөөд энэхүү дэд хөтөлбөрийн хүрээнд дугуйн замын сүлжээг өргөтгөж, өндөр хөгжилтэй хотуудын жишигт нийцсэн “Хотын дугуйн түрээсийн үйлчилгээ”-г нэвтрүүлэхээр зорин ажиллаж байгаа.

Түүнчлэн 2018 онд дотоодын хөрөнгө оруулалтаар дугуйн зам байгуулах хоёр төсөлд 300 сая төгрөг зарцуулахаар болжээ. Тодруулбал:

  • СБД, Бага тойруу /2.5 х 2 км зам/ - 130.0 сая
  • ХУД, Оргилын уулзвараас Зайсан – Их тэнгэрийн ам хүртэл зам 5.4 км - 170.0 сая төгрөг тус тус зарцуулахаар тусгажээ.

Эх сурвалж: Авто замын хөгжлийн газар