Си Зиньпин БНХАУ-ыг бүх насаараа удирдах боломжтой боллоо

Дэлхий / Э. Лхагважаргал
2018 оны 03 сарын 12

Image result for xi jinping

Хятад Улс АТИХ-аараа Үндсэн хуулиндаа нэмэлт өөрчлөлт орууллаа. Төрийн тэргүүний дахин сонгогдох тоонд тавьсан хязгаарын цуцлах асуудлаар санал хураалтад 2964 хүн саналаа өгсөн байна. Уг нэмэлт өөрчлөлтийг хоёр төлөөлөгч эсэргүүцэж, гурван төлөөлөгч түдгэлзсэн бол үлдсэн нь бүгд дэмжжээ. Ингэснээр Си Зиньпин бүх насаараа тус улсыг удирдах боломжтой гэсэн үг юм.

БНХАУ 1990-ээд оноос хойш төрийн тэргүүнээ хоёр дахин улиран сонгогдож болно гэсэн үндсэн хуулийг дагаж мөрдөж ирсэн. Гэсэн ч аравдугаар сард болсон Коммунист намын хурлаар Си Зиньпин уламжлалыг эвдэж чадсан. Өөрөөр хэлбэл, Си даргын нэр болоод намын үндсэн зарчим дахь үзэл санааг хадгалахын төлөө нам нь саналаа өгснөөр тэрээр өөрийнхөө улс төрийн хүч, эрх мэдлийг батжуулсан юм. Тухайн үед Си Зиньпин Хятадын онцлогтой социализмын шинэ эрин” –д БНХАУ орсныг зарласан юм.

Си Зиньпин 2012 онд Хятад улсын ерөнхийлөгчөөр сонгогдож, Хятад улсыг бүсийн супер хүчтэй улс болсныг зарлаж эрх мэдлээ хурдан хугацаанд батжуулсан юм. Мөн авлигатай тэмцэж, намынхаа нэг сая гаруй гишүүнийг шийтгэсэн. Түүнийг улс төрийн өрсөлдөгчдийнхөө боломжийг хязгаарлахын тулд авлигын эсрэг цэвэрлэгээ хийсэн гэж шүүмжлэх хүмүүс цөөнгүй байдаг.