Иранд Туркийн онгоц осолдсоны улмаас 11 хүн үрэгдэв

Дэлхий / Э. Лхагважаргал
2018 оны 03 сарын 12

Ням гарагт Ираны баруун нутагт Туркийн хувийн онгоцыг осолдох үед 11 хүн амь насаа алдсан байна. Орон нутгийн цагаар 6:40 цагийн үед уг осол болсон бөгөөд 9:30 минутын үед онцгой байдлын албаныхан ослын бүсэд хүрсэн байна.

Тус улсын Иргэний агаарын тээврийн байгууллагын төлөөлөгч нь орон нутгийн телевизэд яриа өгөхдөө, “Турк улсын хувийн хэвшлийн тийрэлтэт онгоц манай агаарын орон зайгаар дайран өнгөрөхдөө радараас гэнэт алга болж, Шахр-э-Корд хотын ойролцоо осолдсон болохыг баталсан” гэжээ. Онгоцонд 8 зорчигч болоод хөлгийн багийн 3 гишүүн байсан талаар Туркийн Улаан загалмай нийгэмлэгийн тэргүүн твиттертээ бичиж, Ираны сэтгүүлчдийн илгээсэн ослын зургийг нийтэлжээ.

Уг онгоцонд Басаран Холдинг компанийн эзэн, бизнесмэн Хусейн Басараны охин нь 7 найзынхаа хамтаар зорчиж байсан гэх мэдээлэл байна.Тэд Дубайд үдэшлэгт оролцоод Истанбул руу буцаж явсан аж.