Их Британи, Саудын Арабт 48 байлдааны онгоц нийлүүлнэ

Дэлхий / Э. Лхагважаргал
2018 оны 03 сарын 12

Их Британи болоод Саудын Араб улсууд олон тэрбум еврогийн зэвсгийн гэрээ байгуулахад улам ойртлоо. Өнгөрсөн 7 хоногийн лхагва гарагт Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед Бин Сальман Их Британид төрийн айлчлал хийсэн юм.

Мохаммед Бин Сальман энэхүү айлчлалынхаа туршид хатан хаан Элизабет болоод ерөнхий сайд Тереза Мэй нартай уулзаж худалдаа, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулжээ. Хоёр орон Typhoon нэртэй 48 онгоцыг олон тэрбумаар худалдах, худалдан авах асуудлаар зөвшилцсөн гэж сөнөөгч онгоц үйлдвэрлэгч “Би Эй И Системс” компани мэдэгдлээ. Уг гэрээг олон жилийн турш хэлэлцсэн юм. 

Түүнчлэн хоёр орон ойрын жилүүдэд 65 тэрбум еврогийн худалдаа, хөрөнгө оруулалтын гэрээ хийхээр тохиролцсон байна. Гэхдээ одоогоор хоёр орны худалдааны гол цөм нь батлан хамгаалах болоод аюулгүй байдлын салбар болоод байна.